P2014-05-21 - Хайр гэж юу вэ???????

Хайрын талаар
Өчигдөр 16 цаг 54 минут

ЗЭН

"Бидний нэрлэж заншсан "хүнд хайртай болох, дурлах" гэдэг нь угтаа ихэнх тохиолдолд Эго-ний маань хэт хүсэл, шунал төдий зүйл байдаг. Та нөгөө хүндээ, эсвэл түүний талаарх өөрийн төсөөлөлд донтож эхэлдэг тул энэ нь хэзээд, огт юу ч хүсдэггүй Жинхэнэ хайраас тэс өөр зүйл юм."

"Хайрлана гэдэг нь нөгөө хүнээс өөрийгөө олж харахыг хэлнэ"

Eckhart Tolle

"Хайр гэж хоёр хүний харилцааг хэлдэггүй. Хайр бол оршин байх төлөв-энэ нь өөр хүнтэй огт холбоогүй. Хүн "хайртай болдог биш", харин хүн өөрөө "хайр". Тиймээс ч хүн өөрөө хайр тул өөр хэн нэгнийг мөн хайрлана. Гэхдээ энэ нь үр дагавар болохоос эх үүсвэр биш. Эх үүсвэр нь хүн өөрөө хайр."

"...Хайр нь бид өөрсдийгөө оршихуйгаас салангид биш гэдгийг дотроо гүн
мэддэгээс урган гарч ирдэг..."

"Та хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж буй нь таны хайр нөгөө хүний 'хүн' гэдгээс илүү 'цаад мөн чанарыг' нь олж харсных."

"Нэг мэдэхэд ирээд нэг мэдэхэд явчихдаг тэр мэдрэмжийг хайр гэж нэрлэж болохгүй"
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax