P2014-05-21 - (Blog) Блог гэж юу вэ

Блог (Blog) гэдэг нь "Web log" гэсэн үгийн товчлол юм. Блогийн гол ач холбогдол нь албан байгууллагаас эхлээд хувь хүн ч гэсэн хэвлэн нийтлэгч болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та вэб сайт буюу хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж өөрийн дуу хоолойгоо монголдоо төдийгүй дэлхий даяар цацна гэсэн үг.

Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээрээ дамжуулан онлайн сонин, сэтгүүл гаргаж байх, ажил мэдлэгтэйгээ холбоотой нийтлэл бичиж байх, нийгэмд болж бүтэхгүй байгаа болон болж байгаа зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн сонирхолын дагуу бусдад хэрэгцээтэй мэдээлэл хүргэж байх (төрөл бүрийн зөвлөгөө гэх мэт) мөн түүнчлэн өдрийн тэмдэглэл хөтлөж байх ч боломжтой.

Хамгийн гол нь блог дахь бичлэгүүдээ та өөрөө хэний ч оролцоо хяналтүйгээр байнга хянаж, удирдаж байх боломжтой удирдлагын системтэй байна. Үүнийг Вэбийн агуулгын удирдлагын систем буюу CMS гэдэг. Энэ нь ямар нэгэн техникийн мэдлэг шаардагдахгүйгээр маш хялбараар өөрийн Вэб сайтыг удирдах боломж олгодог.

Блог дээр ямар нэгэн агуулга оруулахдаа текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэг гэх мэт мэдээллийн олон төрлийн хэлбэрүүдийг оруулах боломжтой байдаг. Мөн блогууд дээрх гол зүйлүүдийн нэг нь блогыг уншигчид өөрсдийн сэтгэгдэлээ үлдээх боломж юм.

Нэгэнт л өөрийн гэсэн вэб сайттай болж байгаа учир түүнийхээ хэлбэр дизайн, өнгө үзэмжийг сайжруулах, бусдын блогоос ялгарах сонирхолтой байх нь мэдээж тэгвэл энэ боломж нь ч блог дээр байдаг.
Хүмүүс блогийг олон төрлөөр үүсгэж ашигладаг. Блогыг үүсгэхдээ ингэж төрөлжүүлэх нь уншигчдад улам сонирхолтой байх талтай байдаг. Жишээ нь:

  • та фото зураг сонирхогч бол өөрийн зурагуудаар онлайн фото сэтгүүл үүсгэж болно. Ингэвэл энэ нь фото блогын төрөлд хамаарагдана.
  • Та хэрвээ видео сонирхогч бол өөрийн авсан бичлэгүүд болон бусад сайтуудад байгаа сонирхолтой видео бичлэгүүдээр блог үүсгэж болно. Энэ нь видео блогын төрөлд хамаарагдана.
  • Мөн дээр дурдсан текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэгийг хослуулан үүсгэж ч болдог.

Блогын хэлбэр:

Блог үүсгэхдээ төрлөөс гадна агуулга хэлбэр бас чухал юм. Блогоо агуулга, сэдвээр нь төрөлжүүлэх нь уншигчдын сонирхолыг татах нэг нөхцөл болдог. Жишээ нь:

  • Та хоол хийх сонирхолтой, олон төрлийн хоолны жор мэддэг бол зөвхөн хоолны жороор дагдасан блог үүсгэж болно.
  • Та улс төрд сонирхолтой, улс төрийн үйл явдалыг байнга дүгнэн шинжилдэг бол улс төрөөр дагнасан блог үүсгэж болно.
  • Бас өөрийн ажил мэргэжлийн холбогдолтой блог үүсгэх нь бас л сонирхолтой....

Блог үүсгэх зорилго

Ихэнх блогыг хувь хүмүүс өөрийн сонирхолоор үүсгэдэг бол байгууллагууд ч гэсэн бизнесийн зорилгоор блог үүсгэдэг.

Мөн хэсэг бүлэг хүмүүс хамтран (төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагууд гэх мэт) өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, өөрсдийгөө хөгжүүлэх зорилгоор блог үүсгэх нь ч их байдаг.

Блог үүсгэхэд заавал ийм төрөл, хэлбэр, зорилгоор үүсгэнэ гэсэн ойлголт байхгүй яаж сэтгэнэ түүгээрээ л үүсгэдэг. За ингээд та блогтой болохоор шийдсэн бол
www.miniih.com
www.bblog.mn
www.gblog.mn
www.blog.mn
www.delhii.net
Та эдгээр сайтад элсээд блогоо аваарай.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax